• Албан ёсны цахим хуудас
Төрийн тусгай алба гүйцэтгэх ажилтны мэргэшлийн шалгалтыг зохион байгууллаа

Тахарын ерөнхий газрын орон нутаг дахь 4 дүгээр тойрог Архангай, Баянхонгор, Хархорин суман дахь хэсэг Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймгийн тахарын албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг 2014 оны 9 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа.

 Шалгалтанд Өмнөговь аймгаас 1, Арвайхээр хотоос 3, Архангай 7, Завхан 2, Говь-Алтай 1, Баянхонгор 2, Хархорин сумаас 1  нийт 17 иргэн хамрагджээ.

Сонгон шалгаруулалтыг

Бие бялдрын бэлтгэлийн түвшин тогтоох

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох /цахим/

Монгол хэл бичгийн мэдлэг болон Албан хэрэг хөтлөлт /цахим/

Мэдээллийн технологийн ур чавдар /цахим/

Ярилцлага гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан бөгөөд дээрх шалгуулагчдаас 7 иргэн тэнцэж Тахарын албаны төрийн тусгай алба гүйцэтгэх ажилтны нөөцөд бүртгэгдэв.

Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүрэгтэй юм.

 

2014-10-05 11:09:35