Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий биелгээ”, “Монгол тууль” “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сурталчлах, хөдөөгийн иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх соёл урлагийн байгууллагууд хөдөө сумдыг зорилоо.
Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт “Хөдөөгийн иргэдэд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, зайны болон нүүдлийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхээр ССАЖГ, Хөгжимт драмын театр, Музей, Төв номын сангийн ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Сант, Баянгол, Төгрөг сумдад “Өвөрхангайн соёлын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, сумдад соёлыг түгээх ажээ.