• Албан ёсны цахим хуудас
Ноосны урамшуулал авахаар 1161 малчин материалаа ирүүлжээ

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн, малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталсан.

Тус тогтоолын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос, арьс, шир хүлээн авсан баримтан дээр дарсан байх шаардлагуудыг биелүүлснээр урамшуулалд хамрагдах нөхцөл нь бүрдэх юм байна.

2014 онд 19 сумаас 1161 малчин өрхийн 1619.3 тонн ноосны баримтыг холбогдох материалын хамт Үйлвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд хүргүүлжээ. Аймгийн хэмжээгээр 3,2 тэрбум гаруй төгрөгний урамшууллыг малчин, мал бүхий өрх авах  боломж бүрдэж байгаа аж. 

2014-10-06 02:26:58