Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод боллоо. Тус барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн 16-18 насны өсвөрийн 90 бөх уран мэхийг уралдуулан барилджээ.
Манай аймгийн хувьд 16 насанд Нарийнтээл сумын харьяат улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлж алтан медалийн эзэн болсон бол 17 насанд Хужирт сумын харьяат Б.Төмөр-Очир 12 дугаар байр эзэлж, 18 насанд Д.Бат-Эрдэнэ 3 дугаар байранд шалгарчээ. Багийн нийт дүнгээр аймгийн заан Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн өсвөрийн бөхчүүд 5 дугаар байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэв.