Моринд хайртай, морио дээдэлж, мориороо бахархдаг Монголчуудын “Морины их шүтээн” ард иргэдийн сүүн цагаан дэмжлэгтэйгээр 2007 онд сүндэрлэсэн.
Шүтээний хойморт морины сахиус Дамдин янсан бурханыг залсан байдаг бөгөөд Өвөрхангай аймгийн морин спорт, уяачдын “Арвагар хээр” холбооноос энэ сарын 9-ний өдөр энэхүү бурханы “Их тахилга”-ыг зохион байгуулж байна.
Дамдин янсан бурханы “Их тахилга”, “Жинсрэг өргөх ёслол”-ыг үйлдэж, ном хурахаар Энэтхэг улсаас Одсэр Римбүчи шавь нарын хамт, Улаанбаатар хотын Гандантэгчилин хийдийн гавж н.Лувсанжамц тэргүүтэй лам, хуврагууд хүрэлцэн ирж, Монголын ард түмний амар амгалан, сайн сайхны төлөө болоод дэвжин дээшлэхийг ерөөж ном айлдаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд ард иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцож байв.