Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт “Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг мэдээллийн удирдлагын цогц программ”-тай болгох зорилт тусгагдсан. Үүний үндсэн дээр мэдээллийн удирдлагын цогц программыг Ablesoft компаниас худалдан авлаа.
Эхний ээлжинд аймгийн ЗДТГазар, хэлтэс, агентлагууд, Арвайхээр сумын ЗДТГазар зэрэг байгууллагуудад нийт 55 хэрэглэгч туршилтаар нэвтрүүлээд байна. Уг программыг ашигласнаар төрийн байгууллага цаасгүй технологид шилжиж, албан бичиг, өргөдөл гомдлыг цахимаар шилжүүлэх, шийдвэрлэх, Засаг даргын хөтөлбөр, үндсэн чиглэлийг цахимаар тайлагнах, мэдээлэхээс гадна энэхүү программыг ашиглаж байгаа яам, бусад аймгуудтай шууд холбогдох боломж бүрдэх юм байна.
2015 онд аймгийн хэмжээний бүх сумд, агегтлагуудыг тус программд нэвтрүүлэх юм.