• Албан ёсны цахим хуудас
Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулна

 

Эрүүл мэндийн газраас аймгийн Боловсролын газартай хамтран“ Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах нь”сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Арвайхээр сумын  өрхийн эрүүл мэндийн 4 төв, ЕБ-ын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж зэрэг байгууллагуудаас 21 үйлчлэгч хамрагдлаа.

Тус сургалт нь ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулахад үйлчлэгч нарт мэдлэг олгох, туршлага солилцуулж, дадлага ажил хийлгэж хандлагыг өөрчлөх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг онол, дадлагыг хослуулан зохион байгуулсан юм. Туршлага солилцох, бусдаас суралцах дадлага ажлыг зохион байгуулахад сургууль цэцэрлэгийн цогцолбор, 7 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

Энэхүү сургалтын үр дүнд үйлчлэгч нарын мэдлэг, хандлага, ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл сайжрах юм. 

2014-10-14 20:40:58