Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны нууц тушаал, аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага явуулах шийдвэрийг үндэслэн энэ сарын 1-нээс 11-ний өдрүүдэд цэрэг татлагыг зохион байгууллаа.
Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Сант, Баянгол, Арвайхээр сумдуудад цэрэг татлагыг явуулсан бөгөөд цэргийн насны залуучуудын 98 хувь нь хамрагджээ. 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг өнгөрөгч жилтэй харьцуулахад дээд боловсролтой залуучуудын тоо эрс өсчээ. Үүнийг аймгийн Цэргийн штабаас “Төрийн албаны тухай хуулийн 16.2.4 дэх заалтад хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэнийг төрийн жинэхэнэ албанд авч ажиллуулах тухай 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төрийн албаны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбон тайлбарлаж байна.
Энэ нь Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн иргэнд хамаарахгүй юм байна.
Цэргийн насны залуучууд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эх орныхоо торгон хилийн манаанд мордоно.