НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон “Дэлхийн эмэгтэй Скаутын байгууллага” хамтран дэлхий нийтийн анхаарлыг охидын асуудалд хандуулахаар 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын өдөр” болгон тунхагласан билээ. Энэ жил “Охидыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг “Хүчирхийллийг таслан зогсоож, өсвөр насны охидоо дэмжицгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Эл өдрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Арвайхээр сумын ЕБ-ын 4-н сургууль, МСҮТ-ийн 9-10 дугаар ангийн 80 орчим охидын дунд “Охидын шивнээ” уулзалт ярилцлагыг зохион байгуулан, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран сургалтуудыг явуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, дуу хоолойг нь сонслоо.