• Албан ёсны цахим хуудас
Аймгийн нийт хүн амын хэрэгцээт гурилын 54.3 хувийг хангахуйц ургац хурааж авав

 

2014 оныг газар тариалангийн салбарт үр өгөөжөө өгсөн жил хэмээн салбарынхан дүгнэж байна. Тэрээр нийт 2566 га талбайд үр тариа тариалсан бөгөөд 3720.9 тн үр тариаг хураан авчээ.

Үүнээс 2455 га талбайд улаан буудай тариалж, 3606.9 тн улаан буудай, 200 га талбайд рапс тариалснаас 186 тн рапс, 342.3 га талбайд төмс тариалснаас  3991 тн төмс, 182.6 га талбайд хүнсний ногоо тариалснаас 2487.3 тн хүнсний ногоо, 693 га талбайд малын тэжээл тариалснаас 1632.5 тн малын тэжээл, 118.4 га талбайд жимс, жимсгэнэ тариалснаас 72.9 тн жимс, жимсгэнэ, 294.4 м2 талбайд цагаан будаа тариалснаас 31.4 кг цагаан будааг тус тус хурааж авсан байна.

2014 онд нийт тариалсан талбай урд оноос 1194 га-аар, улаан буудайн ургац 2414.9 тн, төмс 263.7 тн, хүнсний ногоо 361.3 тн, жимс жимсгэнэ 17.2 тн-оор тус тус өссөн байна.

Нэгжээс авсан ургацын хувьд үр тариа 14.5 цн, улаан буудай 14.7 цн, малын тэжээл 23 цн, төмс 117 цн, хүнсний ногоо 136 цн, рапс 9.2 цн бөгөөд энэ нь урд оноос улаан буудай 3.2 цн, төмс 4.2 цн, хүнсний ногоо 6 цн-ээр илүү байгаа юм.

Энэ жилийн хувьд аймгийн нийт хүн амын хэрэгцээт гурилын 54.3 хувь, төмс 71.4 хувь, хүнсний ногоо 31 хувийг тус тус хангахуйц ургац хураан авчээ.

2014-10-21 20:04:51