• Албан ёсны цахим хуудас
Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулна

 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Багшаар ажиллах эрх олгох 3 дахь удаагийн шалгалтыг 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 Тус шалгалтанд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлийн бакалаврын зэрэгтэй шинээр төгсөгчид, 3 ба түүнээс дээш жил боловсролын байгууллагад ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш мэргэжилтэй иргэн оролцох боломжтой юм.

Шалгалтанд орох хүсэлтэй иргэдийг 10 дугаар сарын 16-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал БМДИ-ийн www.itpd.mn цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр бүртгэх ажээ. Бүртгүүлэхдээ шалгалтын хураамж 35000  төгрөгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Голомт банкны 1105081146 тоот дансанд шилжүүлэх юм байна.

2014-10-22 22:22:03