Хэлэлцүүлгийн арга хэмжээнд ЭМГ-ын эмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэтуяа “Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад ирүүлсэн жоронд хийсэн судалгааны үр дүн, дүгнэлт”, “Хувийн хэвшлийн эмийн сангуудад зарагдаж буй антибиотик эмийн үнийн харьцуулсан судалгааны үр дүн, дүгнэлт” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс 27 төрлийн асуулт, 18 төрлийн санал ирж, иргэдээс ирсэн асуултад ЭМГ-ын дарга, эмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, бусад албаны хүмүүс хариулт өгсөн юм. Харин иргэдээс ирсэн саналын дагуу ЭМГ-аас үр дүнтэй арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд зохион байгуулахаар боллоо.