• Албан ёсны цахим хуудас
100 гаруй ахмад өглөөний алхалтанд нэгдэв

 

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих” сарын аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас аймгийн Ахмадын хороо, багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Эрүүл насжилт-Өглөөний алхалт” өдөрлөгийг 10 дугаар сарын 22-ны өдөр “Хүүхэд залуучуудын парк”-д зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Арвайхээр сумын 11 багаас 126 ахмад оролцож, өглөөний алхалт, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл урт наслах, дасгал хөдөлгөөний сайн туршлагаас суралцахаас гадна биеийн жин, артерийн даралтаа үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөөг сонслоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн газраас өглөөний алхалт, дагсал хөдөлгөөнийг тогтмол хийж, эрүүл урт насалж, ахмадууддаа үлгэр дуурайлал болж яваа өндөр настан Ё.Рэгзэдмаа, С.Амаржаргал, Ц.Долгорсүрэн, Ц.Цэрэннадмид нарыг алдаршуулж, шагнаж урамшуулав. Шагнагдсан ахмадууд өөрсдийн амьдралдаа хийж, хэвшүүлж буй дасгал хөдөлгөөний сайн туршлагаасаа хуваалцаж, өндөр настан Ц.Долгорсүрэн хийн дасгалын ач холбогдлыг хэлж, цугласан ахмадуудад зааж өглөө. Ахмадууд уг арга хэмжээг үр дүнтэй сайн зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа өглөөний алхалт, дасгал хөдөлгөөнд нэгдэхээ хэлж байв. 

2014-10-23 08:23:52