Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул МУГЖ Д.Галсанбат нь Монгол улсад эстрад дууны урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлч юм.
Д.Галсанбат агсны алдрыг мөнхжүүлэх, уран бүтээлийг нь түмний хүртээл болгох, сурталчлах, орон нутагт эстрад урлагийг хөгжүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Д.Галсанбатын нэрэмжит “Эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.
Уралдааныг аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газар, Монголын “Пентатоник” академи, Гучин-Ус сумын ЗДТГазар, хамтран зохион байгуулах бөгөөд хүндэт зочноор Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч, Монголын “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Р.Энхбазар оролцоно.
“Эстрад дуу дуулаачдын аймгийн уралдаан” 16-аас дээш насны эстрад дуу дуулдаг, сонирхон хичээллэдэг авьяаснуудын өмнө нээлттэй агаад МУГЖ Д.Галсанбат агсны уран бүтээлүүдээс сонгож дуулах юм байна.