Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаар тогтоолоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар тогтоосон.
Иргэний зөвлөл байгуулах тухай журмын дагуу сумдын Багийн Иргэдийн Нийтийн хурлаас хамгийн олон санал авсан А.Мөнхбаярыг 1 жилээр, А.Батдорж, Л.Батсүх, Н.Болортуяа нарыг 2 жилээр, Ч.Чинбат, Б.Сүхбат, Ё.Оргодол нарыг 3 жилээр тус тус томиллоо.
Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий ИТХ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөл юм. Тус зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны хуралдаанаа хийж, цаашид зохион байгуулах ажлын чиглэлээ тогтлоо.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба