ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн санхүүжилтээр Монголын нутгийн удирдлагын холбоо, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Чадвартай, хариуцлагатай иргэдийн төлөөллийг төлөвшүүлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Өвархангай аймгийн бүх сумдын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар хамрагдаж байгаа юм.
Нутгийн өөрийн удирдлагийн анхан шатны нэгж болох багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар нарыг чадавхжуулах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг, хянадаг, хариуцлага хүлээдэг чадварт суралцуулах мөн харилцан туршлага судлах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор тус семинарыг зохион байгуулж байгаа аж.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар “Багийн иргэдийн Нийтийн Хурал эрх зүйн орчин”, “Ногоон хөгжлийн бодлого-Орон нутгийн хөгжил”, “Төсвийн тухай хууль”, “Хөгжлийн төлөвлөлт-Иргэдийн оролцоо”, “Багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдтэй ажиллах нь” зэрэг сэдвүүдээр номын дуу сонсох юм байна.