Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах тухай” тусгагдсан.
Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, түүнийгээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулж, тэдний санал зөвлөгөөг авах, томоохон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татах зорилгоор аймгийн ЗДТГазраас “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-ийг өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Зоригт, аймгийн удирдлагууд, “Өндөр буянт холдинг”-ийн Ерөнхий захирал Д.Төмөрхүү, “Нутгийн буянт” группийн Ерөнхий захирал Л.Бат-Орших, “Mass media” группийн Ерөнхий захирал Ч.Даваабаяр “Химон” констракшн”-ний Ерөнхий захирал Ш.Энхтөр “Алтан жолоо” ХХК-ний Ерөнхий захирал В.Энхбаатар, “Бүрэн цутгамал” ХХК-ний Ерөнхий захирал н.Батдэлгэр, “Жагро” ХХК-ний Ерөнхий захирал Д.Жамъянсүрэн зэрэг томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна.
Энэхүү “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-д Өвөрхангай аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нөөц боломж сэдвээр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлого, чиглэл сэдвээр МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун нар илтгэл тавьж оролцогчдын дунд хэлэлцүүлж, тэдний санал зөвлөгөөг авах юм.