Аймгийн ЗДТГазар, Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтэс, Монголын Үйлдвэрлэлийн хоршооллын төв холбоо хамтран “Ахуй үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, албан хаагчид, МҮХ-ны Төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангааяа, ахуй үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 70 гаруй иргэд оролцож байна.
2014 оныг аймгийн хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд ахуй үйлчилгээ эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, тэдний дуу хоолойг сонсох, харилцан туршлага судлуулах зорилготой ажээ. Зөвлөгөөний үеэр ахуй үйлчилгээний салбарт ур ухаанаа дайчлан үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж яваа иргэд, хоршоодын бүтээлийн үзэсгэлэн болж байгаа юм. Арга хэмжээний төгсгөлд ажил үйлсээрээ тэргүүлж буй ахуй үйлчилгээ эрхлэгчдийг шагнаж урамшуулна.