Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол улсад Эбола вируст халдварын тохиолдол гарлаа”, “Баянхонгор аймагт эбола гарлаа”, “Эбола Монголд гарснаас болж сургууль,цэцэрлэгийн хүүхдүүдийг амраана” гэх зэрэг мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны холбогдох албаны хүнээс тодруулахад "Ташаа мэдээлэл цацагдаж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна.
Манай улсад төдийгүй Азийн нэг ч улсад эбола вируст халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа тул иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилнуудыг худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэв.
Эх сурвалж: www.zaluu.com