Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд уушигны өвчлөл хэр байгааг тандах зорилгоор өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа явуулжээ. Ингэхэд 100 мянган эрэгтэй хүний 41.8, эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь уушигны хавдраар өвчилсөн байж. Ийм өндөр үзүүлэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь архи, тамхи, амьдралын буруу хэвшил гэж үзжээ. Тухайлбал, өнгөрсөн оны судалгаагаар манай орны нийт хүн амын 34.8 нь илүүдэл жинтэй, 19.7 нь хэт тарган, 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ. Иймээс тус байгууллагаас хавдар үүсэх хамгийн наад захын хүчин зүйлээр архи, тамхийг нэрлэсэн байна.
Эх сурвалж: www.mnb.mn