Аймгийн Эрүүл мэндийн газраас төрийн байгууллагын албан хаагчдын дунд “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх” зорилгоор онлайн сургалтыг нэвтрүүлэх гэж байна.
Онлайн сургалтанд хамрагдснаар ажлын байрандаа эрүүл мэндийн шинэ мэдээ, мэдээлэл, эмчийн зөвлөгөөг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэж, халдварт болон халдварт бус өвчний талаарх мэдлэгтэй болох ажээ. Ингэснээр тухайн албан хаагч ямар нэгэн өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ урьдчилан сэргийлж чадах юм.