• Албан ёсны цахим хуудас
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу  78,6 хувь нь дэмжив.

Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан юм. УИХ-ын удирдлага үүнийг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа чухал асуудал хэмээн үзэж хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаан шуурхай хэлэлцэж эхэллээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газар, МҮЭХ, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-ууд дэмжиж албан ёсоор саналаа ирүүлээд байгаа юм.

Эх сурвалж: www.mnb.mn

2014-11-04 18:25:29