• Албан ёсны цахим хуудас
“Эстрад урлаг”-ын залуу халааг орон нутгаас бэлтгэж байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Галсанбат агсны нэрэмжит “Эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдаан”-ыг 2014 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд аймгийн ХДТ-т 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 

Уралдааны ерөнхий шүүгчээр Монголын Пентатоник академийн тэргүүн, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Р.Энхбазар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар нар ажиллаа.

Уралдаанд нийт 32 дуучин оролцсоноос тэргүүн байрыг Гучин-Ус сумын дуучин Х.Авирмэд, дэд байрыг Бат-Өлзий сумын дуучин Д.Очирбат, гутгаар байрыг Арвайхээр сумаас оролцсон Батболд багштай “Мишээл” хамтлаг, тусгай байрыг Баруунбаян-Улаан сумаас оролцсон А.Оюу-Эрдэнэ нар тус тус эзэллээ.

 

“Эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдаан”-ны Гала тоглолтонд МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Х.Төмөрбаатар, “UNIVERS BEST SONGS” наадмын шилдэг оролцогчид болох залуу дуучин н.Хишигжаргал, н.Болортуяа, н.Цэдэвсүрэн мөн тус уралдааны шилдэг 10 дуучид оролцсон томоохон тоглолт боллоо.

2014-11-04 19:00:59