Аймгийн Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран “Оёдолчдын ур чадварын уралдаан”-ыг зохион байгуулав.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй аймгийн “Оёдолчдын ур чадварын уралдаан”-д Арвайхээр, Нарийнтээл, Хархорин, Уянга, Хайрхандулаан сумдын 19 оёдолчин оролцож, мэргэжил, ур чадвараараа өрсөлдлөө.
Тус уралдаанд Арвайхээр сумын оёдолчин Р.Ганчимэг тэргүүн байр, Г.Жавзандулам дэд байр, Хайрхандулаан сумын оёдолчин н.Буянжаргал гутгаар байрыг эзэлжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 196 оёдлын цех, өрхийн үйлдвэрлэлд 315 оёдолчин ажиллаж 409,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа аж. Үүнээс үзэхэд манай оёдолчдын ур чадвар, идэвх зүтгэл нэмэгдэж байна хэмээн зохион байгуулагчид хэлж байв.