УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, нийт 76 гишүүнээс 66 гишүүн нь чуулганы танхимд ирсэн байлаа. Гишүүдийн санал шүүмжлэлийг сонссоны эцэст нийт гишүүдийн 54.5 хувийн саналаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрууллаа.
Ингээд дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва орлохоор боллоо.
Эх сурвалж: www.zaluu.com