• Албан ёсны цахим хуудас
Нийслэлд амьдарч буй Өвөрхангай аймгийн залуучууд “Волейбол”-оор өрсөлдөнө

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос нутгийнхаа оюутан, залуучуудад чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулдаг. Тухайлбал Монгол улсын Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоотой хамтран “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийг 2 жил дараалан 19 суманд хэрэгжүүлсэн, өврийн сайхан хангай нутгаас төрөн гарсан алдартнуудыг залуучуудтайгаа уулзуулж, санал бодлоо солилцох, тэдний ажил, амьдралын замнал, амжилтанд хүрсэн туршлагуудаас хуваалцах, залуучуудад үлгэр дууриалал өгөх зорилгоор “Алдартнуудын алтан цаг” уулзалт, ярилцлагыг 7 хоног бүр зохион байгуулдаг бөгөөд  “Үнэ цэнэтэй залуу хүн” цуврал лекц, сургалтыг нэмж эхлүүлсэн байна.

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Эв нэгдэл-Эрүүл ирээдүй” спорт аяныг санаачилж 7 хоног бүр “Сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”-өөр өрсөлдөж, Латин, Америк бүжгийн хичээл үнэ төлбөргүй заалгадаг аж.

Аяны хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах “Спортын цуврал наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. “Спортын цуврал наадам” ирэх амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 8, 9-нд “Волейбол”-ын тэмцээнээр эхэлнэ. Тэмцээн “Аврагч” спорт хорооны зааланд зохион байгуулагдах юм байна.

2014-11-05 23:51:33