Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, хувь хүний эерэг зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, бие даан суралцах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн “Өдөр өнжүүлэх бүлэг” ажиллуулах тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарлаа.
Энэхүү бүлэгт 1-ээс 5 дугаар ангийн сурагчид өөрсдийн сайн дурын үндсэнд хамрагдах боломжтой юм. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсролын газар баталгаажуулж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах ажээ.