Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын мэргэжил, арга зүйг дээшлүүлэх зорилготой үндсэн сургалт 11 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа.
Тус сургалтанд 19 сумаас нийт 220 багш хамрагдаж, боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого, чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хичээлийн сургалт, арга зүйг сайжруулах, хөтөлбөр боловсруулах арга зүйн талаар номын дуу сонсож, мэдлэг, оюунаа баяжууллаа. Энэ үеэр багш нарын дунд судалгаат хичээлүүдийг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд залуу багш нар идэвхтэй оролцжээ.