Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт усны нөөц, булаг шандны эхийг хамгаалах, нөхөн сэргээх зорилт тусгагдсан. Манай аймгийн нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар нийт 925 булаг шанд бий гэсэн судалгаа байна. Үүнээс 200 гаруйг нь урьд онуудад хашиж, хамгаалжээ.
Энэ жил Бүрд сумын Цагаан овоо, Дээд аман, Дархан худгийн булаг, Баян-Өндөр сумын Өнгөт-Улаан овооны булгийн эхийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нутгийн иргэдийн оролцоотойгоор хашиж, хамгааллаа. Ингэснээр эдгээр булаг шандны усны ундрага нэмэгдэж, 50 гаруй айл өрхийн хүн ам, малын усан хангамж сайжирчээ.