• Албан ёсны цахим хуудас
Туркийн элчин сайдад язгуур урлагийн тоглолтоор баяр хүргэлээ

 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолтыг толилууллаа. Учир нь Туркийн "Улс тунхагласны баярын өдөр" жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тохиодог аж. Тус тэмдэглэлт өдөрт зориулж аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн 45 минутын турш үргэлжилсэн тоглолтыг Туркийн Элчин сайд Мурат Карагөз талархан хүлээн авч, Өвөрхангай аймгийн соёл, спортын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд 12 дугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд БНТУ-ын Измир хотод зохиогдох олон улсын үзэсгэлэн яармаг, соёлын өдрүүдэд оролцохыг урьсан байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газрын соёл, спорт хариуцсан мэргэжилтнүүд болон ХДТ-ын язгуур урлагийнхан явахаар бэлтгэж байгаа аж.Цаашид Турк улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа авах чиглэлээр Өвөрхангай аймаг, Аялал жуулчлалын холбоо хамтран ажиллана.

2014-11-10 18:24:44