Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эв нэгдэл-Эрүүл ирээдүй” спорт аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд нийслэл хотод ажиллаж, амьдарч буй залуучуудын аварга шалгаруулах спортын цуврал наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд “Волейбол”-ын тэмцээнээр нээлтээ хийлээ. Тэмцээнд нийт 16 сум оролцож, эрэгтэй 19 баг, эмэгтэй 13 багийн тамирчид волейболын спортоор өрсөлдсөн юм.
Эрэгтэй багийн төрөлд тэргүүн байранд Баруунбаян-Улаан сум, дэд байранд Хархорин сум, гутгаар байранд Бүрд сумын баг, тамирчид шалгарлаа. Харин эмэгтэй багийн төрөлд 1 дүгээр байрыг Арвайхээр сум, 2 дугаар байрыг Баяруунбаян-Улаан сум , 3 дугаар байрыг Тарагт сумын баг тамирчид эзэллээ.
2014-11-11 00:33:20