• Албан ёсны цахим хуудас
“Өвөлд бид бэлэн үү” сэдэвт сургалтыг зохион байгуулав

 

Аймгийн Эрүүл мэндийн газраас Онцгой байдлын газартай хамтран “Өвөлд бид бэлэн үү” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, мэргэжилтэн, жолооч нийт 48 хүн хамрагдсан юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, түргэн тусламжийн жолооч нарт гамшгийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олгож, ур чадвар эзэмшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор онол, дадлага хослуулсан хэлбэрээр зохион байгуулав. Энэ үеэр түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч, олгосон мэдлэгийн дагуу “Аврагч” тэмцээнийг зохион байгуулан, түрүүлсэн баг хамт олныг шагнаж, урамшуулсан юм.

 

2014-11-11 03:20:17