• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн байгууллагын 90 жилээр 9 бүтээлч ажлыг хийнэ

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл  пүрэв гарагт хуралдлаа. Хурлаар 9 асуудал хэлэлцэж, төлөөлөгч, гишүүдээс шийдэл хайсан юм. Ирэх 2015 онд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохионо. Ойг угтаж хүүхдийг хөгжүүлэх, тэдний оролцоог хангах, дэмжих чиглэлээр 9 бүтээлч ажлыг хийх зорилго тавьж аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгахаар боллоо.

 

Мөн цахим тоглоомын газруудыг ИТХ-аар журам батлуулан зохицуулах, өсвөр насныхны эрүүл мэндийг анхаарахын тулд бүх сургуулийг эмчтэй болгох, хүүхдийн “Мөнгөн харш” шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг асуудлуудыг тус хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын төгсгөлд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийг шинэчлэн бүрдүүлж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм.

2014-11-11 09:45:07