Аймгийн Эрүүл мэндийн газраас багийн эмч, эх баригч нарын дунд “Бид айл өрх бүрт хүрч үйлчилнэ” уриатайгаар ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сумын сум дундын эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвүүдээс цагаан халаадтангууд 93,9 хувьтай оролцож, онолын болон гардан үйлдлийн гэсэн 2 төрөлд мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.
Тус тэмцээнд:
Багийн төрөлд нийлбэр оноогоор
Тэргүүн байрт Ж.Адъяасүрэн ахлагчтай Баянгол сумын ЭМТ-ийн баг
Тэргүүн байрт Д.Оюунтуяа ахлагчтай БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн баг
Дэд байрт Б.Янжинцэвэл ахлагчтай Хайрхандулаан сумын ЭМТ-ийн баг
Гутгаар байрт Б.Даваадолгор ахлагчтай Уянга сумын ЭМТ-ийн баг
Багийн эмчийн ганцаарчилсан төрөлд
Тэргүүн байрт Б.Дуламсүрэн /Хархорин сумын нэгдсэн эмнэлэг/
Дэд байрт Б.Ганбаатар /Тарагт сумын эрүүл мэндийн төв/
Гутгаар байрт Ж.Даваасүрэн /Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төв/
Тусгай байрт Ч.Наранцэцэг /Хархорин сумын нэгдсэн эмнэлэг/
Тусгай байрт Т.Өлзийханд /Баянгол сумын эрүүл мэндийн төв/
Эх баригч нарын ганцаарчилсан төрөлд
Тэргүүн байрт Д.Оюунтуяа /БОЭТ-ийн эх баригч/
Дэд байрт О.Дэжидмаа /БОЭТ-ийн эх баригч/
Гутгаар байрт Э.Уранчимэг /БОЭТ-ийн эх баригч/
Тусгай байрт П.Буянжаргал /БОЭТ-ийн эх баригч/
Тусгай байрт Ч.Дуламсүрэн /Хархорин сумын нэгдсэн эмнэлэг/ нар тус тус шалгарлаа.
Уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж мэдлэг, ур чадварын түвшин ахиж байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад ач холбогдлоо өгч байна хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.