Хар тамхи нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж, дахин хэрэглэсээр дон тусдаг. Удаан хугацааны хэрэглээний дүнд турж эцэж, арьс шаргалтаж, идээт бижрүүнүүд гарч, судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, нойргүйтэж, ядаргаа, стресст орж, бэлгийн сулралд ордог. Мөн сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур түвшинд хүрч, эцсийн дүнд шууд үхэлд хүргэдэг.
Тагнуулын Ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтэс