• Албан ёсны цахим хуудас
“Өвөрхангай Open” Пауэрлифтингийн тэмцээн болно

Олон улсын хэмжээний мастер Т.Амарзаяагийн нэрэмжит Пауэрлифтингийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно. Уг тэмцээнийг аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, аймгийн Пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгуулах юм. Сүүлийн жилүүдэд манай аймгаас тус спортоор хичээллэх залуучуудын тоо нэмэгдэж, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж байна. Эдгээр тамирчдыг алдаршуулах, уг спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулж байна. Өсвөр эрэгтэй: 55 кг, -66 кг, +66кг, Залуучууд: 59 кг, 66 кг, 74 кг, -83 кг, +83 кг Насанд хүрэгчид: 66 кг, 74 кг, 83 кг, 93 кг, -105 кг, +105 кг, Эмэгтэй: 55 кг, -63 кг, +63 кг-ийн жингүүдэд өрсөлдөх ажээ.
2014-11-13 03:21:57