Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилт тусгагдсан. Өвөрхангай аймаг нийт 109 багтай. Үүнээс хөдөө сумдын 98 багийн Засаг дарга нарт албан хэрэгцээнд нь зориулсан мотоциклийг энэ сарын 14-ний өдөр гардуулан өгөв.
“Гамма Логгинг” ХХК-ний нийлүүлж буй нэг бүр нь 1.3 сая төгрөгийн үнэтэй мотоциклийн 50 хувийг орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гаргасан бол үлдсэн 50 хувийг багийн Засаг дарга нар өөрсдийн зүгээс төлөх юм.
Ийнхүү хөдөө сумдын багийн Засаг дарга нар өөрсдийн унаатай болсноор бүрэн эрхийнхээ хугацаанд ажил үүргээ хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай явуулж, иргэдтэйгээ илүү ойр ажиллах боломжтой боллоо.