Аймгийн Эрүүл мэндийн газраас БОЭТ, МСҮТ-тэй хамтран 2 дугаар дамжааны оюутнуудын дунд “Эрүүл амьдрал бидний сонголт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт ба үр хөндөлт, 18 хүртэлх насны охидын үр хөндөлтийн өнөөгийн байдал, бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн өнөөгийн байдал, буруу эмчилгээний сөрөг үр дагавар зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөв.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт оюутан залуучуудын төлөөлөл 41 суралцагч оролцож, эрүүл мэндийн салбарынхантай санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Оюутнуудын дэвшүүлсэн саналын дагуу Эрүүл мэндийн газар, МСҮТ-ийн захиргаа хамтарсан ажил зохион байгуулахаар боллоо.