“Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт соёлын биет болон биет бус өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай зорилт бий. Үүний хүрээнд “Соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулган”-ыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь түүх соёлын үл хөдлөх өв хариуцагчдын соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, түүнийг хамгаалахын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээсэн соёл, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.