Монгол улсад сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчний нэг нь хавдарюм. Агаарын бохирдол,экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг, хорт зуршил зэргээс шалтгаалан хавдар үүсдэг байна. Иймд хувь хүнээс шалтгаалах бас шалтгаалахгүйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө үед та өөртөө анхаарал тавьж, шинжилгээ хийлгэж байх шаардлагатай.
Хорт хавдараар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Харамсалтай нь хавдараар өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг гэж эмч нар хэлж байна. Тиймээс хэдий чинээ эрт илрүүлж, эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүнтэй бөгөөд төгс эмчлэгддэг аж.
Хавдар гэж юу вэ?
Хавдар гэдэг нь хүний биеийн нэгж болох эсийн түвшинд эхэлдэг өвчин юм. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг 50,000 тэрбум эс зохицуулдаг бөгөөд өдөр бүр 25 сая эс мөхөж байхадмөн тооны эс нөхөн төлждөг.
Гэвч зарим үед эх эс нь үхэлгүй үлдэж, бусад эсүүд нь хязгааргүй өсч хуваагдаж эхэлдэг. Энэхүү үхэлгүй үлдсэн эс,эдүүд нь хүний биед шаардлагагүй байдаг ба энэхүү эдийн томролтыг эмч нар хавдар гэж нэрлэдэг.Хүний биед 400 гаруй төрлийн хавдар үүсдэг гэж үздэг байна. Хавдарыг хортой болон хоргүй гэж хоёр ангилдаг. Хоргүй хавдар нь эргэн тойрны эд эрхтэн рүү нэвчиж ургадаггүй ба биеийн өөр хэсэг рүү тархдаггүй. Харин хортой хавдар нь эргэн тойрны эрүүл эд рүү ургаж, биеийн өөр хэсгээр тархаж, хурдан үржиж байдаг.
Урьдчилан сэргийлж болно
Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ.
Аль болох жин багатай байх
Идэвхтэй хөдөлгөөнтэй байх
Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах
Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх
Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах
Архины төрлийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
Давсалсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох
Витамин Д хэрэглэх
Тамхи татахгүй байх. Тамхинаас арав гаруй төрлийн хорт хавдар үүсдэг
Олон төрлийн хоол хүнс идэх, Далайн, амьтны, байгалийн гаралтай гэх мэт
Наранд хэт түлэгдэхгүй байх нь арьсны хорт хавдраас сэргийлнэ
Хорт хавдар удамших тохиолдол байдаг тул удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх
Мэдээж хамгийн чухал зүйл бол шинжилгээнд хамрагдах. Энэ нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдрыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдрыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь илүү их байдаг.
Шинжилгээг ямар хугацаанд хаана хийлгэх вэ?
Элэгний B, C вирус илэрсэн 40-өөс дээш насны хүмүүс Элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээг зургаан сар тутам хийлгэх
Эрүүл мэндийн газар