Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталжээ. Өнөөгийн байдлаар тус Конвенцид дэлхийн 193 улс нэгдсэн бөгөөд Монгол улс 1990 онд орж, түүнийг хүлээн зөвшөөрсөн 5 дахь орон болсон байна.
Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ бол дэлхийн хүүхэд багачууд болон тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг баталгаажуулсан олон улсын хүний эрхийн баримт бичиг болох Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үндсэн зарчим юм. Энэхүү конвенц нь хүүхэд насыг аз жаргалтай хүн байхын утга учиртай, ирээдүйдээ итгэлтэй байх боломж олгожээ.