Чуулганд ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Алтангэрэл, тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, аймгийн удирдлагууд, соёлын өвийг сахин хамгаалагчид, бусад холбогдох албаны хүмүүс оролцсон нийт 500 орчим төлөөлөгч чуулав.
Чуулганаар “Өвөрхангай аймгийн соёлын өвийг хамгаалах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” “Төрөөс соёлын өвийг хамгаалж буй бодлого” “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын хуулийн хэрэгжилт” “Соёлын өв-Хяналт, анхаарах асуудал” зэрэг илтгэлүүд тавигдаж, оролцогчдын дунд хэлэлцүүлсэн бөгөөд энэ үеэр аймгийн соёлын өвийг сурталчилсан үзэсгэлэнг гаргасан байлаа.