Аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх ХХААЖДҮГазар, аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Mercy Cor ОУБ-ууд хамтран энэ удаагийн түншлэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав. Аймгийн хэмжээнд намрын ногоон намрын үргэлжлэл болон иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, борлуулах үйл ажиллагааг хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
3 хоног үргэлжилсэн түншлэлийн үйл ажиллагаанд хүнс, хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж зэрэг олон бүтээгдэхүүнийг худалдаалсан юм.
Энэ жилийн түншлэлийн онцлог бол хүнсний ногооны худалдаа нэмэгдсэн, сүү цагаан идээ болон Улаанбаатар хотоос түншлэлд хүрэлцэн ирж оролцсон иргэдийн бүтээгдэхүүний борлуулалт боломжийн байсан юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос хүнс, хоолны чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдаалж байсан нь иргэдийн сонирхлыг ихээр татсан юм.