Монгол улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу 2015 оны орон нутгийн төсвийн төслийг аймгийн ИТХ-д хуулийн хугацаанд нь өргөн барилаа. Орон нутгийн төсвийн зарлагыг нийт 22.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөлөө. Төлөвлөгдсөн зардлын 35.7 хувь буюу 8.2 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн татварын орлогоор, 63.3 хувь буюу 14.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгээр, 1 хувь буюу 230,4 сая төгрөгийг төсөвт байгууллагуудын өөрийн орлогоор санхүүжүүлэхээр тус тус төлөвлөжээ. 2015 оны орон нутгийн төсөв нь хэмнэлтийн горимд шилжсэн, төсөвт байгууллагуудын бараа үйлчилгээний зардлыг 20-30 хувь бууруулснаараа онцлогтой төсөв боллоо.
Мөн аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайлан, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг өргөн барилаа.