Татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ татвар төлөгч, ирээдүйн татвар төлөгч, найдвартай татвар төлөгч, эрсдэлтэй татвар төлөгч хэмээн бүлэглэж тэдэнд татварын тухай ойлголтыг өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор танхимын сургалтуудыг явуулж байна. Мөн татвар төлөгчдөд www.mta.mn, www.tatvar.ov.gov.mn гэсэн цахим хуудас болон 1800-1288 тоот утсаар дамжуулан хуулийн зөвлөгөөг өгч хэвшлээ. Ингэснээр сүүлийн хоёр жилд аймгийн бүртгэлтэй татвар төлөгчдийн тоо 428 хуулийн этгээд, 119 НӨАТ төлөгч аж ахуй нэгж, иргэн, 2898 иргэн буюу нийт 3445 татвар төлөгчөөр өсчээ.
Түүнчлэн татвар төлөгчид цаг хугацаа орон зайнаас үл хамааран татварын тайлангаа тоон гарын үсэг ашиглан, хуулийн хугацаанд нь 100 хувь цахимаар тогтмол өгч хэвшээд байна. Сүүлийн 2 жилд нийт 325 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг татварын хяналт шалгалтанд хамруулж 7668.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 808.9 сая төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль ногдуулж, улс, аймгийн төсөвт 613.8 сая төгрөгийг оруулав.