Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах 8 асуудлыг хэлэлцэнэ.
1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай
2. 2014 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон “Хөдөлмөр эхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн, 2015 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
3. Аймгийн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай
4. Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлах тухай
5. 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тайлангийн тухай
7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
8. 2015 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгох тухай
Эдгээр 8 асуудлыг өнөөдрийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.