Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2012-2014 оны хэрэгжилтийг хэлэлцэж, 73.2 хувьтай гэж дүгнэлээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт Эдийн засгийн өсөлт-Ажилтай орлоготой иргэн, Нийгмийн бодлого-Хүний хөгжил, Иргэдийн оролцоотой-Төрийн үйлчилгээний шинэчлэл гэсэн 3 үндсэн бүлэг, 153 зорилт, арга хэмжээ тусгагдсан юм.