Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 92.3 хувьтай, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнг 93.1 хувьтай гэж дүгнэлээ.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийг баталж, бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэн үр дүнг ИТХ-д тайлагнахыг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын түвшинг бууруулахгүйгээр эрчимжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.