Өвөрхангай аймаг 2014-2024 он хүртэл баримтлах эдийн засгийн хөгжлийн бодлогын дунд болон урт хугацааны баримт бичгийг боловсрууллаа. Аймгийн зах зээлийн багтаамжийг туршлагатай судалгааны багтай хамтран судалж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон юм. Цаашдаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистик, барилга барилгын материалын салбаруудыг Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарууд хэмээн нэрлэлээ. Тус бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ийнхүү Өвөрхангай аймаг дунд болон урт хугацаанд баримтлах эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй боллоо.