• Албан ёсны цахим хуудас
Өрхүүд өвлийн хүлэмжинд тариалан эрхэлж эхэллээ

 

“Шинэлэг санаан дээр суурилсан Хүнсний аюулгүй байдлыг хангах төсөл-II” арга хэмжээ Арвайхээр хотод зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд “Каритас Монгол“ төслийн ажилтнууд, төсөлд сонгогдсон  60 гаруй өрхийн гишүүд оролцлоо. 

Төслийг хэрэгжүүлэгч “Каритас Монгол” ТББ нь нарны эрчим хүчээр ажиллах хүлэмжийн онцлог, ач холбогдол, барилгын техникийн шаардлага, материалын таницуулгын талаар сургалт явуулж, сонгогдсон иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Арвайхээр хотын өрхүүдэд 32 м2 талбай  бүхий “Өвлийн нарлаг хүлэмж, 30 ш дарлага байгуулах” төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөлдд хамрагдах хүсэлтэй 70 гаруй өрх захиалга ирүүлснээс 50 өрхийг сонгож, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар,  МСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудыг түшиглэн загвар хүлэмж дарлагыг байгуулаад байна.

2014-12-07 23:20:28